Нар харах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Нар харах ёслол боллоо

Улаанбаатар хотын иргэд хаврын тэргүүн сарын нар угтах ёслол үйлдэхээр Хийморийн овоо, Тасганы овоо, Дамбын овоог зорьдог. Энэ жилийн хувьд Тасганы овооноос хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтахаар мянга гаруй иргэн ирсэн байлаа. 

Энэ өглөө хүмүүс хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас энерги авахаас гадна тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай.  Усан луу жилийн анхны нарыг харахаар ирсэн Монгол түмэн ирж буй цагийг сэтгэл хангалуун угтаж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт итгэл найдвар дүүрэн байгаагаа илэрхийлж байсан юм. Нийслэлчүүдийн хувьд шинэ оны анхны нар харах ёслолыг Улаанбаатарын хотын төвд орших овоо, толгодоос гадна Төв аймагт байрлах Цонжинболдогт очиж, угтдаг болсон нь энэ жил илүү олон хүн хамарсныг дашрамд тэмдэглэе.

"EAGLE NEWS" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж