Хангайн бүсийн тэмцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн тэмцээн өндөрлөлөө

Монголын бүх ард түмний спортын ХIII их наадмын ширээний теннисний тэмцээний Хангайн бүсийн шалгаруулалт хоёрдугаар сарын 17-18-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо. Тус тэмцээнд Булган, Өвөрхангай, Архангай, болон Баянхонгор, Орхон, Хөвсгөл аймгийн тамирчид ганцаарчилсан, хос, багийн гэсэн төрлөөр өрсөлдлөө. Хангайн бүсийн тэмцээнд Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн баг тамирчид амжилттай оролцож, МБАТ XIII их наадмын шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон байна. Шигшээ тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-4-ний хооронд Улаанбаатар хотноо “Оч” теннисний клубт болно.

Хангайн бүсийн ганцаарчилсан төрлийн эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг Хөвсгөлийн тамирчин спортын 1-р зэрэгтэй Бат-дэлгэр, хоёрдугаар байрыг спортын мастер Баяраа эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг спортны мастер Б.Эрдэнэсувд эзэлж, удаахь байрт спортын мастер н.Оюунцэцэг, залуу тамирчин н.Должинзуу нар шалгарсан байна.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж