“Реал” тэнцэж, “Челси” хожигдов | News.MN

“Реал” тэнцэж, “Челси” хожигдов

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

“Реал” тэнцэж, “Челси” хожигдов

Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймын төлөөх ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолт ОХУ-ын армийн төв баг “ЦСКА”, Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид”-ыг хүлээн авч, 1:1-ийн харьцаатай тэнцлээ. “ЦСКА” багийн “Лужник”-ийн цэнгэлдэхэд болсон энэхүү тоглолт тайван эхэлж, талбайн эздийн амжилт муутайхан довтолгоо, “Реал”-ын сөрөг довтолгоо ээлжлэн, 28 дахь минут хүрлээ. Талбайн зүүн жигүүрээс Коэнтраугийн хөндлөн дамжуулалтыг “ЦСКА”-гийн Тошич дутуу тасалсныг Криштиан Роналду ашиглан гоолдож чадсан юм. Тоглолтыг тэргүүлж эхэлсэн “Реал”-д тооны харьцааг холдуулах боломж багагүй гаргаж байсан ч болгоныг ашиглаж чадсангүй. Харин ЦСКА-н довтолгоо “Реал”-ын хамгаалалтыгг нэвтэрч чадалгүй байсаар тоглолтын цаг өндөрлөж, шүүгч гурван минутыг сунгалаа. Харин шүүгчийн мэдлийн гурав дахь минут буюу шүглийн дуутай зэрэгцэн, “ЦСКА”-гийн “шинэ цэрэг” Вернблум гоолдсоноор хүчирхэг “Реал”-тай тэнцлээ. Ингэснээр “ЦСКА” Испанийн багт хожигдоогүй байгаа цувралаа үргэлжлүүллээ. Харин  Ж.Моуриньогийн “ЦСКА”-тэй дөрвөн удаа учраа таарахдаа нэг ч гоол алдаагүй гэсэн цуврал энд ирээд төгсч байна.  Оросын хатуу хүйтэн талбайгаас тэнцээ салгасан “Эзэн хааны албатууд” урд шөнийн тоглолтод сэтгэл хангалуун байна. Тэдний хувьд тэнцээ хангалттай байсан гэнэ. Хариу тоглолт гуравдугаар сарын 14-нд “Реал Мадрид” багийн “Сантьяго Бернабау” цэнгэлдэхэд болно. Энэ тоглолтын дараа спортын сайтууд “Роналду хадмуудаа гомдоох шахлаа” хэмээн бичиж байна. Учир нь Роналду ирэх долдугаар сард ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шейхтэй сүй тавихаар болсон билээ.

“ЦСКА” – “Реал Мадрид” 1:1

Гоол:
Криштиан Роналду /28/, Вернблум /90+3/

“ЦСКА” Москва:
Чепчугов, А. Березуцкий, В. Березуцкий, Игнашевич, Щенников, Муса (Секу, 64), Вернблум, Загоев, Алдонин ( Хонда, 68), Тошич (Нецид, 82), Думбья.

“Реал Мадрид”: Касильяс, Арбелоа, Пепе, Серхио Рамос, Фабиу Коэнтрау, Кальехон (Кака, 75), Хедира, Озил (Рауль Альбиоль, 84), Хаби Алонсо, Криштиан Роналду, Бензема (Игуаин, 16).

Үүний дараа Лондоны “Челси” Италийн “Наполи” багийн талбайд зочилж, 3:1-ийн харьцаатай хожигдлоо. Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн энэхүү тоглолтын эхний гоолыг минутад “Челси”-гийн цорын ганц өнгөтэй байгаа тоглогч Хуан Мата оруулснаар зочид тэргүүлж эхэлсэн юм. Гэвч энэ тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. “Наполи” багийн удаа дараагийн довтолгоо амжилттай болж, 39 дэх минутад Лавецци, 45 дахь минутад Кавани гоолдсоноор эхний үе талбайн эздийн давамгайллаар өндөрлөлөө. Хоёрдугаар үед “Наполи”-гийн довтолгоо илүү зохион байгуулалттай болж, “Челси”-г сандаргасан юм. Улмаар 65 дахь минутад Лавецци гоол оруулж, “дубль” хийснээр энэ тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд болно.

Энэ хоёр багийн хариу тоглолт “Челси”-гийн “Стэнфорд бриж” цэнгэлдэхэд болно. Хэрвээ хариу тоглолтод “Челси” баг “Наполи”-д, “Арсенал” баг “Милан”-д хожигдвол 15 жилийн өмнөх нэгэн түүх давтагдагдах нь. Хамгийн сүүлд 1997 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд Английн багууд шалгараагүй юм.

 
“Наполи” – “Челси” – 3:1

Гоол: Мата, /27/ – Лавесси, /38, 65/, Кавани /45+2/

“Наполи”:
Де Санктис, Ароника, Кампаньяро, Суньига, Каннаваро, Мажо, Хамшик (Пандев, 82), Гаргано, Гекхан Инлер, Кавани, Лавесси (Жемаили, 74).

“Челси”:
Чех, Иванович, Давид Луиз, Жозе Босингва (Коул, 12), Кэйхилл, Рамирес, Малуда (Лампард, 70), Мейрелеш (Эссьен, 70), Мата, Дрогба, Старриж.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.ОЙНБИЛЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nergui 2012-02-22 123.115.196.89

chealse900000000napoli real noilooroo suga
chealse bol gaihamshig real goojuur

Avatar

mandah 2012-02-22 123.115.196.89

sta cristiano ronaldo adil l***r real

Avatar

mandah 2012-02-22 123.115.196.89

l***r real madrid ene jil turuulj chadahgui kkkkkkkkkkkkkk

Avatar

temuulen 2012-02-22 123.115.196.89

chealse daraa jil tyryylne shuu!

Avatar

sergelenbayr 2012-02-22 202.131.242.5

kkkk real ene jil tvrvvlene barsa mdej sn bgaldaa tgexde amjixgvi shvvv

Avatar

BILGUUN 2012-02-22 122.254.126.64

s** ymaa gehde chelsea shuu de talbai dree 20 s***h blgui de

Avatar

trevoga 2012-02-22 83.149.3.161

Tertee tergui real turuulne

Avatar

trevoga 2012-02-22 83.149.3.161

Tertee tergui real turuulne

Avatar

Зочин 2012-02-22 202.170.69.69

Chelsea bairandaa ochjee. CSKA sain togloson shuu

Avatar

Зочин 2012-02-22 202.170.81.10

english-sources.blogspot.com – АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД

Avatar

Зочин 2012-02-22 182.160.23.252

chelsea mult hehe harin real cska 2 sonirholtoi bolnodo 1duger ued ehelj bombog aldwal 2dugar ue deer 2 gool zoolttoi orulad bgamda real madrid ronaldo hadmuda mash sain gomdooh bizde hehe

Avatar

Зочин 2012-02-22 202.170.69.69

chelsea ugaasaa suga hairan Man U

Avatar

Зочин 2012-02-22 202.55.191.57

Hairan Chelsi.neg yum bodohgui bol bolohoo bailaa shuu

Avatar

Зочин 2012-02-22 202.55.191.57

Hairan Chelsi.neg yum bodohgui bol bolohoo bailaa shuu

Avatar

зочин 2012-02-22 202.55.182.82

челсигийн хасас хамгаалагчид маш муу байсан Рамирс, Малуда нарыг явуулах, дасгалжуулагчын арга барилыг өөрчлөх эсвэл солих гайхамшигтай баг дууслаашдээ

Avatar

kjkl 2012-02-22 202.170.69.69

Шүүгч гэж матар Реалын талд шүүсэн. Дээр нь Реалын сугууд жүжиглээд арчаагүй матар Цска талбайд хожно. Оросууд хатуу самар даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж