Гоол: Криштиан Роналду /28/, Вернблум /90+3/
“ЦСКА” Москва: Чепчугов, А. Березуцкий, В. Березуцкий, Игнашевич, Щенников, Муса (Секу, 64), Вернблум, Загоев, Алдонин ( Хонда, 68), Тошич (Нецид, 82), Думбья.
“Реал Мадрид”: Касильяс, Арбелоа, Пепе, Серхио Рамос, Фабиу Коэнтрау, Кальехон (Кака, 75), Хедира, Озил (Рауль Альбиоль, 84), Хаби Алонсо, Криштиан Роналду, Бензема (Игуаин, 16).
Үүний дараа Лондоны “Челси” Италийн “Наполи” багийн талбайд зочилж, 3:1-ийн харьцаатай хожигдлоо. Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн энэхүү тоглолтын эхний гоолыг минутад “Челси”-гийн цорын ганц өнгөтэй байгаа тоглогч Хуан Мата оруулснаар зочид тэргүүлж эхэлсэн юм. Гэвч энэ тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. “Наполи” багийн удаа дараагийн довтолгоо амжилттай болж, 39 дэх минутад Лавецци, 45 дахь минутад Кавани гоолдсоноор эхний үе талбайн эздийн давамгайллаар өндөрлөлөө. Хоёрдугаар үед “Наполи”-гийн довтолгоо илүү зохион байгуулалттай болж, “Челси”-г сандаргасан юм. Улмаар 65 дахь минутад Лавецци гоол оруулж, “дубль” хийснээр энэ тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд болно.
Энэ хоёр багийн хариу тоглолт “Челси”-гийн “Стэнфорд бриж” цэнгэлдэхэд болно. Хэрвээ хариу тоглолтод “Челси” баг “Наполи”-д, “Арсенал” баг “Милан”-д хожигдвол 15 жилийн өмнөх нэгэн түүх давтагдагдах нь. Хамгийн сүүлд 1997 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд Английн багууд шалгараагүй юм.
“Наполи” – “Челси” – 3:1
Гоол: Мата, /27/ – Лавесси, /38, 65/, Кавани /45+2/
“Наполи”: Де Санктис, Ароника, Кампаньяро, Суньига, Каннаваро, Мажо, Хамшик (Пандев, 82), Гаргано, Гекхан Инлер, Кавани, Лавесси (Жемаили, 74).
“Челси”: Чех, Иванович, Давид Луиз, Жозе Босингва (Коул, 12), Кэйхилл, Рамирес, Малуда (Лампард, 70), Мейрелеш (Эссьен, 70), Мата, Дрогба, Старриж.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.