Эмнэлгүүд хариуцлагатай жижүүр ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд хариуцлагатай жижүүр ажиллуулна

Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон өрхийн эмнэлгүүд амрах хэдий ч хариуцлагатай жижүүр гарган иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн Яаралтай түргэн тусламжийн төв, хүүхдийн түргэн 24 цагаар иргэдэд үйлчлэх юм. Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан бөгөөд үүнд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг танилцуулъя.

Баярын амралтын өдрүүдэд нийт иргэдэд анхааруулах зөвлөмж

Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт,  хөлдөлт, томуу томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

  1. Томуу өвчнөөс сэргийлэхийн тулд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх, тэдэнтэй зөв боловсон золгохыг эрхэмлэх.
  2. Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, уусан үед хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэж байх.  
  3. Осол гэмтлээс сэргийлэх. (архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх)
  4. Хоолоо тохируулан идэх.
  5. Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших.
  6. Гудамж талбайд осгосон, ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга сав суулга халбага сэрээ хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв хадгалах, хэмжээг тохируулан авах.
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг   ам дамжуулан уухыг цээрлэх.
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж