Рейган Америкийн хамгийн шилдэг ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Рейган Америкийн хамгийн шилдэг ерөнхийлөгч

Сүүлийн найман ерөнхийлөгчөөс Рональд Рейган, Билл Клинтон нарыг хамгийн шилдэг нь байсан гэж америкчуудын ихэнх нь үзжээ. Gallup компаниас явуулсан олон нийтийн судалгаа үүнийг харууллаа.

Рейганыг  “Дундаас дээш” эсвэл шилдэг гэж санал асуулгад оролцогсдын 69 хувь үзжээ. Клинтоны энэ үзүүлэлт 60 хувь болсон байна. Харин үе үеийн ерөнхийлөгч нараас хамгийн доогуур үзүүлэлттэй нь Ричард Никсон (14 хувь) болон Жеральд Форд (21 хувь) нар болжээ. Жагсаалтын доод хэсэгт бага Жорж Буш, Жимми Картер (хоёулаа адил 25 хувьтай) нар мөн багтсан байна. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обамаг “дундаас дээш” эсвэл шилдэг гэж америкчуудын 38 хувь нь үнэлдгийг энэ судалгаанаас мөн харж болно.

Public Policy Polling төвийн судалгаагаар Америкийн үе үеийн ерөнхийлөгчдөөс Жорж Вашингтон хамгийн шилдэг нь гэж асуулгад оролцогсдын 89 хувь нь хэлжээ. Түүнд сөрөгөөр дөнгөж гурван хувь хандсан байв. Дараа нь Авраам Линкольн (85 ба 7), Томас Жефферсон (74 ба 6) нар өндөр саналтайгаар судалгааг удаалсан байна. Хамгийн алдартай 10 ерөнхийлөгчийн тоонд Жон Кеннеди (70 ба 21) мөн багтжээ. Жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь даваа гаригт АНУ-д Ерөнхийлөгчийн өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүх нийтээр амардаг юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж