Жүдочид багийн тэмцээнд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Жүдочид багийн тэмцээнд тэргүүлэв

ОХУ-ын Эрхүү хотноо хоёрдугаар сарын 19-нд болсон багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монголын жүдо бөхийн холбооны техникийн зөвлөлийн дарга Д.Дашбямба ахлагчтай, Д.Батсайхан дасгалжуулагчтай Монголын баг тамирчид тэргүүлж, аваргын алтан цом, 5000$-ийн эзэд болжээ. Монголын жүдочдын баг тус тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэмцээний 2-р байрт ОХУ, 3-р байрт Тажикстаны баг тамирчид оржээ.

Монголын тамирчдын нэрс:

60кг: Баярмагнай /”Алдар” спорт хороо/

66кг: Б.Батгэрэл /”Женко” клуб/

73кг: Ц.Нарантогтох /”Женко” клуб/

81кг: Х.Цогтгэрэл /”Алдар” спорт хороо/

90кг: Д.Жанчивдорж /”Хүч” спорт хороо/

-100кг: Д.Анар /”Аврагч” спорт клуб/

+100кг: А.Давааням /МИАТ & “Аврагч”/

Дасгалжуулагч: Д.Батсайхан /Жүдо акдеми, “Алдар” спорт хороо/

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж