“Дал модны мөчир”, “Оскар” зэрэг шагналыг нэг киногоор авсан жүжигчид ховор. Харин 10 настай терьер Угги тэр хоёр шагналыг нэг киногоор авсан байв. Өнгөрсөн жилд нохдын “Дал модны мөчир” гэсэн шагналыг Мишель Хазанавичусийн “Жүжигчин” киногоор авч байсан бол “Алтан хүзүүвч” гэсэн шинэ шагналыг тэр мөн өөрийн болгожээ. Шагнал гардуулах ёслолыг шууд л “Нохойн Оскар” гэж нэрлэсэн байв. Кино академийн энэхүү шинэ шагнал гардуулах ёслол жинхэнэ “Оскар” шиг улаан хивстэй, одод цуглаж, нэр дэвшигчдийн дугтуй задалсан гээд тун нүсэр болжээ.
Уггийг жүжигчин болгосон хүн бол Омар фон Мюллер юм. Өдгөө Угг нас өндөр болсон тул кино урлагаа орхихоор шийдээд байгаа гэнэ лээ.
Ш.Мягмар