Америкийн мусульманууд цагдаагийн хяналтад оржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Америкийн мусульманууд цагдаагийн хяналтад оржээ

Нью-Йоркийн цагдаагийнхан зөвхөн хотоос гадна Йелийн ба Пенсильванийн их сургуулийн мусульман оюутнуудад хяналтаа тогтоосон байна.

Сэтгүүлчдийн тогтоосноор 2008 оны дөрөвдүгээр сард мужийн хойд хэсгийн голоор аялан, мөргөл хийж явсан мусульман оюутнуудыг хэдэн удаа мөргөл хийснийг нь хянаж байсан гэнэ. Тусгай туршуулууд мөн тэдний сайтуудыг үздэг байжээ. Гэтэл цагдаагийн төлөөлөгчид тэдний сайтын мониторингийг зөвхөн 2006-2007 онд хийж байсан гэж хүлээн зөвшөөрсөн байна.

АР агентлаг Нью-Йоркийн цагдаагийнхан мусульман хүмүүсийн хяналтыг хэрхэн хийсэн талаар тусгай эрэн сурвалжлага хийж байгаа ажээ. Тэдний тогтоосноор 2001 оны аллагын дараа хотын цагдаагийнхан исламын сүмээс гадна номын дэлгүүр, бар, шөнийн клубууд ба мусульман оюутны байгууллагыг хянаж эхэлсэн байна. Туршуулууд өдөр бүр сонсч, харснаа цааш нь мэдээлдэг байжээ. Цагдаагийнханд мөрдөн мөшгөлт явуулах систем байгуулахад нь ТТГ-ын мэргэжилтэн Лоуренс Санчес (Lawrence Sanchez) тусласан байв. ТТГ-ын дотоодын шалгалт тийм хамтын ажиллагаа байсан ул мөрийг олоогүй байгаа аж. Харин сэтгүүлчид тус алба өөрийн гол хуульчийн зөвшөөрөлгүйгээр уг ажиллагааг явуулж байсныг олжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж