Дамаскийн цагдаагийнхан жагсагчдыг буудав

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Дамаскийн цагдаагийнхан жагсагчдыг буудав

Сирийн аюулгүй байдлын албаныхан Башар Ассадын дэглэмийг эсэргүүцсэн жагсагчдыг бууджээ. Хоёрдугаар сарын 20-ны орой болсон жагсаалд хэдэн зуун иргэн оролцсон ба автобустай тусгай албаныхан жагсагчдыг буудсан тухай гэрч нар өгүүлж байна. Үүний улмаас наад зах нь дөрвөн хүн хэлмэгдсэн тухай мэдээлэл байна. 

Reuters-ын мэдээлснээр эсэргүүцлийн ажиллагаа Израилийн эзэлсэн Голаны өндөрлөгөөс ирсэн хүмүүсийн амьдардаг районд болжээ. Олон улсын Улаан загалмайн байгууллагын төлөөлөгчид халуун цэгт хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор эрх баригчид болон босогчдын төлөөлөгчидтэй гал зогсоох хэлэлцээ хийж эхэлсэн тухай сүүлийн мэдээлэл байна. Сирийн арми Хомс хотын босогчдын дүүргийг их буугаар буудсан мягмар гаригт наад зах нь 10 хүн алагдаж, зуу гаруй хүн шархаджээ. Энэ өдөр хотын гудамжнаа минут тутам хэд хэдэн сум дэлбэрч байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж