
Өнөөдөр өглөөний байдлаар буюу 09.00 цагт ээлж солигдсоноос хойш 105-д зам тээврийн ослын нэг дуудлага ирсэн байна. Нийслэлийн онцгой байдлын газраас баярын өдрүүдэд иргэдийг цахилгаантай болгоомжтой харьцахыг анхаарууллаа. Мөн баяраар иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсноос болж эд эрхтэнээ хөлдөөх, цаашлаад амь насаа алдах аюултай тул иргэдийг согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг анхааруулж байна.
Г.Даша