Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өчигдөр буюу битүүний өдөр 593 дуудлага иржээ. Өнөөдөр өглөө 09.00 цагт ээлж солигдсоноос хойш одоогийн байдлаар нийт 31 дуудлага ирээд байгаа бөгөөд үүнээс төрөхийн гурав, осол гэмтлийн хоёр үлдсэн нь зүрх судасны өвчлөлийн болон бусад дуудлагууд байна.
Шинийн нэгний өглөөнөөс хойш зам тээврийн ослын хоёр ч дуудлага ирээд байгаа тул иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг 103 төвөөс анхааруулж байна. Яаралтай түргэн тусламжийн 103 төв өнөөдөр түргэний 26 машин, 26 эмчтэйгээр иргэдэд үйлчилж байна.
Г.Даша