Завхан аймгийн Улсын сайн малчид шагналаа гардав

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Улсын сайн малчид шагналаа гардав

Монгол Улсын Засгийн газар уламжлалт сар шинийн баярын өмнөхөн Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчдаа тодруулж, шагналыг нь гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил Завхан аймгаас Улсын сайн малчнаар Их Уул сумын Цэцүүх багийн малчин Г.Батбаяр, Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин У.Алтанхундага, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин С.Сэсээр, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Ж.Цэвээн нар тодорсон бол “Алтан төл”–ийн эзнээр Тэлмэн сумын Баянтэгш багийн малчин Т.Нямгэрэл нарын гурван хүн шалгарчээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав нар газар дээр нь очиж, шагналыг гардуулжээ.

                                                                                                                                     Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж