Чинбаа, “Sweetymotion” нар нэг алхмын урд

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Чинбаа, “Sweetymotion” нар нэг алхмын урд

Хуурцаг CD-нд шахагдан түүх болсон нь саяхан. Гэтэл CD хөгжмийн онлайн дэлгүүр болох iTunes-т шахагдаж байна. Орчин цагийн залуус интернэтээс дуртай дуу татан iPod, mp3 тоглуулагч зэрэгтээ суулган сонсох болсноос Монгол дахь CD shop-ууд алдагдалтай ажиллаж байна гэх юм билээ. Өнгөрсөн жил бурхан болсон “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобст Грэммийн шагналыг хөгжмийн ертөнцөд хийсэн хувьсгалынх нь төлөө өгсөн нь iPod, iTunes, iPhone зэргээр хүн хүссэн дуугаа татаж, хаана ч явсан сонсох боломжтой болсон явдал юм.

Тэгвэл, Монголын хамтлаг дуучдаас iTunes-т дуугаа байршуулж эхэлжээ. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат түүхэн киноны “Аравт” хөгжмөө iTunes-т байрлуулахаар гэрээ хийж, байрлуулахад тавихад бэлэн болжээ. АНУ дахь мэргэжил нэгтнүүдээс нь энэхүү киноны хөгжмийг өндрөөр үнэлсэн гэнэ.

Чинбаагийн продюсэрлэдэг “Sweetymotion” хамтлаг ч шинэ цагтай хөл нийлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тэд “Emotion”, “Яагаад” цомгуудаа iTunes-т байршуулсан ба нэг дуугаа 0,99 цент, цомгоо 9,99 ам.доллараар борлуулах аж.

  З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж