2012 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Хараа, Ерөө, Онон, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байна. Даралт өдөртөө өснө.
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд зарим газраар, 25-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн баруун хагаст бага зэргийн цас орно. Салхи 23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.