Жил жилийн сар шинийн барилдааны үеэр олгож хэвшсэн гурван шагнал байдаг. Эдгээр нь даян аварга А.Сүхбатын санаачилсан "Ирээдүйн аварга", УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн санаачилсан "Улсын цолонд ойрхон бөх", "Улаанбаатар хивс" компанийн нэрэмжит "Цахиур хагалах бөх"-ийн шагналууд юм. Улсын цол хүртээгүй аймгийн шилдэг цолтнуудад олгодог энэхүү шагналыг Усан луу жилийн сар шинийн барилдаанд амжилттай зодоглосон дараах бөхчүүд хүртлээ.
1. Даян аварга А.Сүхбатын санаачилсан "Ирээдүйн аварга" шагнал:
1. Даян аварга А.Сүхбатын санаачилсан "Ирээдүйн аварга" шагнал:
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Пүрэвсайхан
2. "Улаанбаатар хивс" компанийн нэрэмжит "Цахиур хагалах бөх"-ийн шагнал:
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Пүрэвсайхан
3. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн санаачилсан "Улсын цолонд ойрхон бөх" шагнал:
- Увс аймгийн Давст сумын харьяат, аймгийн арслан П.Бүрэнтөгс
Б.ЭНХ