Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нар өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нар өвдөг шороодлоо

Билгийн тооллын XVII жарны Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн
баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Дөрвийн давааны барилдаан тун сонирхолтой өрнөж байна. Энэ даваанд улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Даваабаатар нар таарч, үзэгчдийг шуугиулан хүхач үзэж, улсын харцага Ө.Даваабаатар зааныг өвдөг шороодууллаа. Түүнчлэн даян аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Бүрэнтөгст, улсын арслан Д.Азжаргал улсын начин Ж.Чулуунбатад, улсын арслан Г.Эрхэмбаяр улсын начин Амарзаяад тус тус өвдөг шороодоод байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж