Үзэгчдийг шуугиулсан аварга

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Үзэгчдийг шуугиулсан аварга

Билгийн тооллын XVII жарны Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн
баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Зодог тайлж, бөхийн спортоо орхисон ч жил жилийн үндэсний их баяр наадам, сар шинийн барилдааныг шимтэн сонирхож, бөхчүүд, бөх сонирхогчдодоо хүндэтгэл үзүүлдэг даян аварга А.Сүхбат дөнгөж сая "Бөхийн өргөө"-нд хүрэлцэн ирсэн нь үзэгчдийг шуугиулаад авав. Даян аварга А.Сүхбат 2007  оноос эхлэн "Ирээдүйн аварга" шагналыг залуу хүчтэнүүдэд олгодог болсон. Тэр өнөөдрийн барилдаанаас ч мөн энэхүү уламжлалт шагналынхаа эзнийг тодруулна. Даян аварга А.Сүхбатын санаачилсан "Ирээдүйн аварга" шагналыг Ө.Даваабаатар, Б.Ганзориг, Ц.Содномдорж, Ц.Санжаадамба, Н.Батсуурь нарын бөхчүүд хүртэж байсан юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж