
баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Зодог тайлж, бөхийн спортоо орхисон ч жил жилийн үндэсний их баяр наадам, сар шинийн барилдааныг шимтэн сонирхож, бөхчүүд, бөх сонирхогчдодоо хүндэтгэл үзүүлдэг даян аварга А.Сүхбат дөнгөж сая "Бөхийн өргөө"-нд хүрэлцэн ирсэн нь үзэгчдийг шуугиулаад авав. Даян аварга А.Сүхбат 2007 оноос эхлэн "Ирээдүйн аварга" шагналыг залуу хүчтэнүүдэд олгодог болсон. Тэр өнөөдрийн барилдаанаас ч мөн энэхүү уламжлалт шагналынхаа эзнийг тодруулна. Даян аварга А.Сүхбатын санаачилсан "Ирээдүйн аварга" шагналыг Ө.Даваабаатар, Б.Ганзориг, Ц.Содномдорж, Ц.Санжаадамба, Н.Батсуурь нарын бөхчүүд хүртэж байсан юм.
Б.Энх