Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг эхлүүлнэ

УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Гишүүн З.Энхболдын мэдээлснээр ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлгийн шатанд оруулсан байна. Намрын чуулган завсарласан, УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан зэргээс шалтгаалан хуулийн хэлэлцүүлэг удааширсан гэдгийг гишүүд тайлбарлав.

Хуулийг ээлжит бус чуулган юм уу, УИХ-ын хаврын чуулганы эхэнд баталснаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 187 мянган ахмадын авч буй тэтгэвэр 1995 оноос хойш ижил ажил эрхэлж, адил цалин авч байгаад тэтгэвэрт гарагсдынхтай адил болох аж. Энэ зөрүүг арилгахаар 224 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Уг асуудлыг тавдугаар сарын 1 хүртэл Засгийн газар хэлэлцэж хэний тэтгэврийг хэд болгох талаар шийдвэр гаргах юм байна. Ингэснээр ахмадуудын Тэтгэврийн зөрүүг арилгах ажил тавдугаар сараас эхэлнэ гэж гишүүд мэдээллээ.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж