Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

“Lunar White party” болно

Их хотын залууст зориулсан “Lunar White party” хоёрдугаар сарын 24-нд буюу шинийн гурванд “Vegas” шөнийн клубт болох гэнэ. Үдэшлэг 20.00 цагт эхлэх бөгөөд DJ Анна электро хаус, DJ Чин R&B болон хаус, харин DJ Гана свин хаус, прогрессив хаус урсгалаар залуусыг доргиох аж. Мөн энэ үдэш Канадын “Crash Motion” амьд хөгжмийн хамтлагаас гадна үндэсний амьд хөгжмийн хамтлагууд тоглох юм байна.

Шоуны такс 20 мянган төгрөг бөгөөд эхний 200 зочинг тансаг коктейлээр үнэгүй дайлах гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж