Ерөнхийлөгч шинийн нэгэнд төрийн золголт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шинийн нэгэнд төрийн золголт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан сарын шинийн нэгэнд Төрийн ордонд хүрэлцэн ирж, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх юм байна. Дараа нь Ерөнхийлөгч төрийн хүндэтгэлийн өргөөнд морилж, төрийн хар нумыг эгшээсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар золгох аж. Маргааш мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар төрийн хүндэтгэлийн өргөөнд зочилж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгох юм байна. Ийнхүү төрийн золголтын ёслол үйлдсэнийхээ дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарын хамт ёслол хүндэтгэлийн танхимд ахмадуудтай уулзан, гарын бэлэг гардуулах аж.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж