Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган уяачдад өнөөдөр цол
хүртээлээ. Улсын тод манлай уяач цолоор Монгол Улсын манлай уяач,
Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Гончигжавын Алтангэрэл, Монгол
Улсын манлай уяач, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Гаваахүүгийн
Батхүү нарыг,
Улсын манлай уяач цолоор Монгол Улсын алдарт уяач,
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Чүлтэмийн Улаан, Монгол Улсын
алдарт уяач, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, “Түмэн магнай”
галын ерөнхий уяач Саарийсүрэнгийн Төмөр-Очир, Монгол Улсын алдарт уяач,
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Чойжмаагийн Цэрэндэжид,
Монгол Улсын алдарт уяач, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул
Чилхаасүрэнгийн Гансүх, Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн
сумын уугуул Навааны Од, Улаанбаатар хотын иргэн Хадбаасангийн
Бат-Эрдэнэ, Монгол Улсын алдарт уяач, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын
уугуул Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нарыг,
Улсын алдарт уяач цолоор
Ховд аймгийн Алтай сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэдэвийн Гантөмөр,
Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн алдарт уяач
Чойдогсүрэнгийн Бямбасүрэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул,
аймгийн алдарт уяач Гордоогийн Доржпүрэв, Завхан аймгийн Улиастай сумын
уугуул Дашзэвэгийн Давгадорж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул
Намдагийн Хүрлээ, Улаанбаатар хотын иргэн Буднямын Буяннэмэх, Увс
аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрийн Далай нарыг тус тус шагналаа.
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад улсын цол, тэмдгийг өнөөдөр
гардуулж баяр хүргэн, уясан морьд нь хурдан байхыг ерөөлөө.