Б.Наранчимэг охин 38 хувийн түлэгдэлтэй амь гарсан боловч биеийн байдал муу байснаас үүдэн “Nomadicare” хандивын байгууллага түүнийг АНУ руу эмчилгээнд явуулахаар хандив цуглуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч, Б.Наранчимэг охин Бостон хотын “Shinners” эмнэлэгт арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хоёрдугаар сарын 6-нд Америкт очоод байгаа юм. Эмчилгээний зардлыг тус эмнэлэг бүрэн хариуцах юм. Мэс заслыг хоёрдугаар сарын 13-нд хийхээр төлөвлөөд байсан ч Б.Наранчимэг охин Монголоос очихдоо уушгины хатгалгаа өвчтэй байсан тул нэн түрүүнд хатгааг нь эмчлэх хэрэгтэй болжээ. Улмаар шинийн нэгэнд буюу маргааш өглөө /2012.02.22/ мэс засалд орох болсон байна. Хагалгааны дараа 6-8 долоо хоногт эмчлүүлэх шаардлагатай гэнэ.
Дашрамд дуулгахад, Б.Наранчимэг охины гэр бүлийнхэн эмчилгээ хийлгэх явцад АНУ-д байрлах байрны хөлс, орчуулагчийн төлбөр зэрэгт хандив өргөхийг хүсч буйгаа уламжилсан байна. Та www.nomadicare.org сайтаар орж, DONATE товчлуур дээр дарж, улмаар PURPOSE гэсэн хэсэгт NARANCHIMEG FUND хэмээн бичээд, хандив өгөх боломжтой юм байна.