Спортоос хоёр Гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Спортоос хоёр Гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, хууль эрх зүй, батлан хамгаалах, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг өнөөдөр төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Энэ хүрээнд спортын салбараас хоёр Гавьяат төрсөн нь улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гантогтох, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин О.Насанбурмаа нар байлаа. Түүнчлэн Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор сар шинийн өмнөх энэ өдөр энгэрээ мялаажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж