Николь Их Британид аялан тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Николь Их Британид аялан тоглоно

Лондонд шоуных нь бүх тасалбар зарагдаж дууссаны дараа дуучин Николь Шерзингер шөнийн клубт үүр цайтал бүжиглэж, наргисан гэнэ. Их Британид зургаан өдрийн аялан тоглолт хийхээр очсон бүсгүй найз залуугүйгээр, ганцаараа яваа аж. Николь “Twitter” хуудсандаа “Их Британи бол миний хоёрдахь гэр” хэмээн бичсэн байлаа. Дуучин бүсгүй “Формула 1”-ийн нисгэгч, найз залуу Льюс Хамилтоноос салж, хэсэг хугацаанд тусдаа байсан ч өнгөрсөн долоо хоногт Дублины “Олимп” театрт хамтдаа кино үзэж яваад гэрэл зурагчдын хараанд өртсөн нь тэднийг эвлэрсэн гэдгийг баталсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж