Европын Сангийн сайд нар Грек улсад үзүүлэх хоёр дахь багц тусламжийг эцэслэн шийдвэрлэв. Брюссель хотноо хуралдсан тус хуралдаанаар 130 тэрбум еврогийн тусламж үзүүлэх тухай шийдвэр гармагц дэлхийн зах зээл дэх металл болон нефтийн ханш өсчээ. Нэг унци алтны үнэ 0,6 хувиар өсч 1736,2 ам.доллар болсон байна. Хар алтны хувьд Нью-Йоркийн бирж дээр Brent маркийн нэг баррель нефтийн үнэ 120,2 ам.доллар болжээ. Deutsche Bank-ны шинжээч Дэниел Бребнер “Европын өрийн хямралын эрсдэл ойрын ирээдүйд үгүй болж, дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй хэмжээнд хүрнэ. Хятадын тав банк нөөцийн хэмжээний бодлогоо уян хатан байлгаснаар дотоодын эдийн засгийн өсөлтөө барьж чадах боломжтой болж байна. Харин АНУ-ын санхүүгийн байдал хүлээж байснаас илүү сайжрах хандлагатай” гэв. Зарим томоохон шинжээчид ч үүнтэй санал нэг байна. Европын төв банкны удирдлагын багийн гишүүн Йорг Асмуссен “Financial Times Deutschland” сонинд өгсөн ярилцлагадаа “Одоо Грекийн өрийн асуудал дэлхийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүй болсон. Юань, евро болон ам.доллар олон улсын гол валют хэвээр байх болно” хэмээжээ.
Э.Од