Орон нутагт нэмэлт галт тэрэг зорчино

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Орон нутагт нэмэлт галт тэрэг зорчино

Цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийн галт тэрэгний ачаалал эрс нэмэгддэг тул зарим чиглэлд нэмэгдэл галт тэргээр үйлчилж байна. УБТЗ суудлын галт тэрэгнийхээ тоог энэ сарын 20-26-ны хооронд хойд чиглэлд 2-4 вагоноор нэмэгдүүлсэн Сэлэнгийн чиглэлд өдөрт хоёр удаа зорчигчдыг тээвэрлэж байна. Сар  шинийн баярын  үеэр хилийн боомтуудыг түр хугацаагаар хаадаг тул энэ сарын 23-нд буюу шинийн хоёрны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг аялахгүй юм байна.

Сар шинийн өдрүүдэд /2 сарын 20-26/ галт тэрэгний зорчих хуваарь:

  • УБ-Эрдэнэтийн чиглэлийн галт тэрэг 20.20 цагаас
  • УБ-Сүхбаатарын чиглэлийн галт тэрэг 10.30, 21.10 цагаас
  • УБ-Зүүнхараагийн чиглэлийн галт тэрэг 10.30, 17.30, 20.20, 21.10 цагаас
  • УБ-Сайншандын чиглэлийн галт тэрэг 09.35, 16.30, 10.30, 21.10 цагаас
  • УБ-Шарын голын чиглэлийн галт тэрэг 20.20 цагаас
  • УБ-Замын-Үүдийн чиглэлийн галт тэрэг 16.30 цагт тус тус аялна.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж