Эмчилгээний дэрээр шагнал хүртжээ | News.MN

Эмчилгээний дэрээр шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Эмчилгээний дэрээр шагнал хүртжээ

Ховд аймгийн Ахмадын хорооны дэргэдэх ахмад эмэгтэйчүүдийн Сүүн сэтгэлт холбоо,”Мерси Кор” Олон улсын төслийн багийн  дэмжлэгтэйгээр “Ахмадын дэм” оёдлын цех байгуулж, таван хүнийг ажлын байртай болгожээ. Тэд байгаль орчинд ээлтэй бүх төрлийн даавуун тор, цүнх, хүүхдийн болон үндэсний хувцас, “Үдийн цай” хөтөлбөрийн аяганы уут, эмчилгээний дэр зэрэг хүний эрэлт хэрэгцээнд нийцсэн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. 2011 онд “Ховд түншлэл” уралдаанд түрүүлж, саяхан болсон Орос, Монгол, Хятад улсын хамтарсан шинэ техник, технологийн найм дахь үзэсгэлэн худалдаанд оролцон эмчилгээний дэрээрээ “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгаран “Гурван улсын батламж гардсан” ажээ. Энэхүү эмчилгээний дэр нь тайвшруулах, зүрх судасны хэвийн ажиллагааг хангах, даралт бууруулах, ходоод гэдэсний хямрал арилгах зургаагаас найман төрлийн эмийн ургамлаар хийсэн дэр юм байна. Мөн уг дэрээр “Мерси Кор” Олон улсын төслийн бүлгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна.

Э.Сараа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж