Т.Ганди сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Т.Ганди сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

НХХ-ийн сайд Т.Ганди энэ сарын 19-нд Говьсүмбэр аймагт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилтийн байдал, мал төллөх бэлтгэл, өвс тэжээлийн нөөц ямар хэмжээнд байгаа болон нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, даатгалын үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаатай танилцав. Сайд энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас бэлгийн тооллын шинийн нэгнийг угтан жил бүр шалгаруулан олгодог “Сайн малчин”-ы шагналыг тус аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн малчин Д.Зоригтсайханд гардуулан өгчээ. Тэрбээр “Улсын сайн малчин”-ы шагнал нь ихээхэн онцлогтой. Учир нь Монгол Улсын Засгийн газраас малчид, тариаланчдыг дэмжин, зөвхөн сайн малчны цол тэмдэг гардуулахаас гадна Гадаад харилцааны яамнаас гадаадад аялах эрхийн бичиг, Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн үзлэг оношилгоонд гэр бүлийн хамт хамрагдах эрхийн бичиг болон БСШУЯ-аас “Зөвлөх малчин” гэсэн үнэмлэх олгож байгаа” хэмээв.

.Зоригтсайханых 1700 гаруй толгой малтай бөгөөд тэрээр хоёр хүнийг туслах малчнаар ажиллуулан байнгын ажлын байраар хангадаг байна гэж НХХЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж