Рианна тэнгисийн цэрэгт “явжээ”

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Рианна тэнгисийн цэрэгт “явжээ”

Дуучин Рианна тэнгисийн цэргийн халуухан бүсгүйн дүрд тоглохоор болжээ. Өчигдөр 24 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн дуучин бүсгүйн тоглож буй “Battleship” киноны зураг авалт хэдийнэ эхэлсэн байна. Тэнгисийн цэргийн офицер Рэйкийн тухай өгүүлэх уг кинонд Рианна жүжигчин Лиам Нийсон, Бруклин Декер, Тэйлор Киш нартай хамтран тоглоно. Киноны найруулагч Петер Берг Рианнагийн хүчтэй талыг олж харсандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Петер Берг өөрөө Рианнагийн улаан фен аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж