Хоригдлуудын цогцсыг таньж дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Хоригдлуудын цогцсыг таньж дуусаагүй байна

Гондурасын шоронд гал түймрийн үеэр амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн өчигдөр цогцоснуудыг хадгалж буй морг руу дайран орсон гэнэ. Эмэгтэйчүүд голдуу тэдгээр хүмүүс цагдаа нарыг оруулахаас өмнө морг руу орж, цогцоснуудыг харжээ. Гондурасын хамгийн аймшигтай шоронд гарсан гал түймрийн улмаас  360 хоригдол амиа алдсан юм. Шоронгийн удирдлагууд  амиа алдсан хоригдлуудын талаар мэдээлэл өгөөгүй байснаас хохирогчдын ар гэрийнхэн тэвчээр алдсан аж. Цогцоснууд танихын аргагүй болтлоо шатсан тул ДНХ-ийн шинжилгээгээр тэдний хэн гэдгийг тогтоож байгаа гэнэ. Амиа алдагсдыг оршуулахыг хүсч буй хохирогчдын ар гэрийнхэн моргийн гадна суулт хийж, тэдний цогцсыг өгөхийг шаардаж байгаа аж. Гал түймэрт хоёр ахыгаа алдсан нэгэн бүсгүй тэднийхээ цогцсыг оршуулах гэсэн боловч хэзээ шилжүүлж өгөх нь тодорхойгүй байгаа гэнэ. Шинжээчдийн хэлж буйгаар цогцоснуудыг хэн гэдгийг тогтоож дуустал ар гэрийнхэнд нь шилжүүлж өгөхгүй аж. Комаяагуа шоронд гал түймэр гарах үед 852 хоригдол хоригдож байжээ. Энэ нь ердийнхөөс хоёр дахин олон аж. Гал түймэр гарах үед камеруудын түлхүүр алга болсноос хоригдлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлж чадаагүй байна. Гэрчүүдийн мэдээлснээр хоригдлууд дүүрэн камераас аймшигтай хашгирах чимээ гарч байсан гэнэ.

Н.Энх
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж