“Никитон” тасалбараа зарж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

“Никитон” тасалбараа зарж эхэллээ

Хамгийн сүүлд 2005 онд бие даасан тоглолтоо хийж байсан “Никитон” хамтлаг удтал хүлээлгэсэн шинэ тоглолтоо “Нандин шүтээн” нэртэйгээр ирэх гуравдугаар сарын 6-нд “УБ Палас”-ын концертийн их танхимд тоглох билээ. Тэгвэл “Никитон”-ы фэнүүдийн тэсэн ядан хүлээж буй тоглолтыг тасалбарыг өнөөдрөөс худалдаанд гаргахаар болжээ.

“Нандин шүтээн” тоглолтын тасалбар суудлаасаа хамаараад 20, 40, 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ. Тасалбарыг “Hi-Fi” CD shop, “УБ Палас”-ын кассаар худалдахаас гадна 1109-т захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна. Тоглолтын тасалбарыг үнэт цаасны стандартаар буюу өндөр нууцлалтайгаар үйлдвэрлэжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж