Иран цөмийн шинэ эргүүлэг байрлуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Иран цөмийн шинэ эргүүлэг байрлуулна

Барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа ч Иран Кум хотын цөмийн төвд уран баяжуулах 1000 шинэ эргүүлэг байрлуулахаар болж байгаа тухай ВВС мэдээлжээ. Дипломат хүрээний эх сурвалжийн мэдээлснээр Кум дахь газар доорх заводод шинэ үеийн мянган эргүүлэг байгуулахаар бэлтгэж байна. Тэнд хэрэгцээтэй бүх цахилгаан систем, туслах төхөөрөмжүүд байгаа гэж тэрээр хэлжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг  энэ талаар тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн сард Иран олон улсын ажиглагчдыг зарим цөмийн байгууллагад орохыг хориглосон. Хэд хоногийн өмнө Иран цөмийн хөтөлбөртөө  мэдэгдэхүйц амжилт олсноо мэдээлсэн юм. Үүнд Британийн Гадаад хэргийн яам зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнийг өдөөж байна гэж түгшиж буйгаа илэрхийлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж