Нисгэгчгүй онгоц ажиглалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй онгоц ажиглалт хийж байна

АНУ нисгэгчгүй онгоцнууд ашиглаж Сирийн байдлыг ажиглаж байгаа тухай Пентагоны эх сурвалжийн мэдээний дагуу Америкийн “NBC” телевиз дамжуулжээ.

Тэдний мэдээлснээр бол Сирийн арми энгийн иргэд рүү довтолж байгаа эсэхийг агаараас хянаж байгаа ажээ. Гэхдээ энэ ажиллагаа нь цэргийн ажиллагааны бэлтгэл биш гэж эх сурвалж мэдээлжээ.

Нисгэгчгүй онгоцноос авсан гэрэл зургууд ба цэргийнхэн болон удирдлагынх нь яриа хэлэлцээрийн талаар мэдээлэлтэй байж, Дамаскт шахалт үзүүлэхэд нь шинэ мэдээллээр барууныг  хангахын тулд ерөнхийлөгч Барак Обама үүнийг хийлгэж байгаа гэжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж