Баянзүрх дүүргийн АН мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн АН мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн АН мэдэгдэл гаргажээ. Зарим хэвлэлд “Д.Ганхуяг гишүүн тойргоосоо хөөгдлөө” гэсэн гарчигтай мэдээ гарсантай холбогдуулан тус мэдэгдлийг гаргасан байна.

Мэдэгдэлд “Баянзүрх дүүргийн АН өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хуралдаанд нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хоёр удирдлагын зүгээс оролцохоор хүрэлцэн очжээ. Гэтэл АН-ын нэгэн гишүүн УИХ болон орон нутгийн сонгуулийг  салгаж явуулж болох эсэх талаар лавлатал өнөөх хоёр “Салгаж хийнэ” гэж хариулж, намын гишүүд хоёр даргаа “Муусайн амьтад  амиа бодохоос ард түмнээ боддоггүй юмнууд зайлцгаа, хэмээн хөөгдөж гарсан”  гэжээ.   

Дүүргийн АН-ын мэдэгдэлд “Энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр нар БЗД-ийн Ардчилсан намын үүрийн дарга нар болон Хэрэг эрхлэх газрын даргатай уулзан тэдний  ажил байдалтай танилцсан байна. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцоогүй бөгөөд гишүүнтэй холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Д.Ганхуяг гишүүн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн бөгөөд дүүргийн намын хорооны гишүүн, АН-ын ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 12 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Д.Ганхуяг гишүүн Орон нутгийн сонгуулиар ялалтад хүрээгүй бидэнд ямар ч үед  ойр байж, дэмжиж хамтарч ажиллаж ирсэн.

Дүүргийн иргэд, сонгогчид, цаашилбал, МАН-ын шудрага ахмадууд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө цаг ямагт шударга байж, УИХ-ын гишүүний үндсэн ажил болон тойргийнхоо хөгжлийн төлөө сайн ажилладаг, хэлэх үгтэй хүн гэж  ярьдагт нь, бид гишүүнээрээ бахархдаг” гээд хууль бус гүтгэлэгийн мэдээлэлтэй хуульд заасны дагуу тэмцэх болно” гэсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж