“Гурван охин” шинэ нэр хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

“Гурван охин” шинэ нэр хайж байна

“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд хамтлагийнхаа нэрийг өөрчлөхөөр болжээ. Шинэ дүр төрх, имижийг бүрдүүлж буй “Гурван охин” хамтлаг дахин рок попын ертөнцөд шинээр мэндлэх гэнэ. Хамтлагийн бүсгүйчүүдийн нас аль хэдийн 20 гарч, 30 нас руу “харайлгаж” яваа. Залуу охид байхдаа хамтлагаа байгуулж байсан ч одоо ямар “Гурван бүсгүй” болгож өөрчлөлтэй нь биш. Тиймээс сонсогч фэнүүдийнхээ дунд хамтлагийнхаа шинэ нэрний уралдааныг зарлаад байгаа аж. Хамгийн их таалагдсан нэрийг явуулсан хүнд хамтлагийнхаа өмнө нь гаргасан цомгоо бэлэглэж, зун хийх тоглолтоо үзэх урилгыг өгөх гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж