“Дадлагын өдөр” киноны дүрээр нь та бидний сайн мэдэх Холливудын жүжигчин Дензел Вашингтон Оскарын эздийг тодруулах санал өгөх эрхээ эхнэртээ шилжүүлсэн гэнэ. Кино академийн нэр хүндтэй шагналын эздийн 94 хувь цагаан арьстнууд байдаг гэж шүүмжилдэг жүжигчин тэртээ тэргүй санал нь ямар ч үүрэг гүйцэтгэхгүйгээс хойш хэн ч, ямар ч санал өгсөн хамаагүй гэжээ. “Оскар”-ын хоёр удаагийн шагналт жүжигчин Нью Йоркт “Safe House” хэмээх шинэ киноны нээлтэд оролцохдоо ийн мэдэгдсэн гэнэ. Дензел Вашингтоны эхнэрт үзээгүй кино байдаггүй бөгөөд жинхэнэ кино сонирхогч аж. “Los Angeles Times” сонинд бичсэнээр “Оскар”-ын шагналтнуудын 94 хувь нь цагаан арьстнууд байдгаас 77 хувь нь эрчүүд, 54 хувь нь 60-аас дээш настай хүмүүс байдаг гэнэ.
Н.Энх