Музейд хамтран ном бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Музейд хамтран ном бүтээжээ

Монголын соёлын өвийн төв болон улс, аймгийн музейнүүд хамтран “Монгол бурханы шашны урлаг” хэвлэмэл каталог, “Монголын музейн үзмэрүүд” электрон каталог, ”Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” гэсэн номыг бүтээжээ. Тус номын нээлтийн ажиллагаа өчигдөр БСШУЯ-нд боллоо. “Монголын бурхан шашны урлаг” номоор цаашид таван боть хэвлэх ба тус номонд нийт таван музейн 442 шилдэг бүтээл багтсан байна. Харин “Монгол үндэстний соёлын биет бус өвийн хосгүй төрөл зүйлс” номд Монгол үндэсний болон ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэж, дэлхийд данстай болсон өвүүд болон соёлын биет бус өвийн эзэд болсон авъяастнууд багтсан байна. Эдгээр номыг бүтээснээр музейн үзмэр, эд өлгийн зүйлсийн бүртгэлийн системийг улам сайжруулж, улсын сан хөмрөгийг олон нийтэд сурталчилан таниулах, мөн үүний зэрэгцээ монгол орныг сонирхогч гадаадынхан, судлаач эрдэмтдэд ч гарын авлага болох юм

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж