ОУ-ын холбоо Монголын сэтгүүлчдийг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

ОУ-ын холбоо Монголын сэтгүүлчдийг өмөөрөв

ТV-9 телевизийн нэвтрүүлсэн “Детектив“ цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлгээр бусдын нэр хүндэд халдсан гэх мэдээлэл гаргасан хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг нэвтрүүлэгт нэр нь дурдагдсан  Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч Р.Отгонжаргал  албан үүргээ гүйцэтгэж байхад нэр хүндэд халдсан хэмээн гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсээд байгаа.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран энэ сарын 16-нд мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал Jacgueline Park “Хүний нэр хүндэд халдах гэмт хэрэг хүчээ авч буй нь чөлөөт, шударга сэтгүүлзүй, олон нийтийн эрх ашиг урагшлахад сөрөг нөлөө үзүүлж байгаад Олон улсын сэтгүүлчдийн холбоо санаа зовниж байна” хэмээн мэдэгджээ. Олон улсын сэтгүүлчдийн холбоо нэр хүндийг гутаахын эсрэг хуулийг олон жилээр эсэргүүцсээр ирсэн бөгөөд Монгол Eлсын Засгийн газарт хуулиа өөрчлөхийг дэвшүүлэн тавьж байсан ажээ.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөнийхөө дараа Ерөнхий продюссер Д.Төрмөнх хэвлэлийн бага хурал хийх үеэр “Бид энэ байцаалтнаас хэзээ ч айхгүй, үнэн ямагт бидний талд байгаа болохоор айхгүй байна. Харин ч Детектив нэвтрүүлгээ цувралаар бэлтгэж төрийн бузар, булхайг илчилсээр байх болно” гэсэн билээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж