МҮЭ-ийн холбоо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

МҮЭ-ийн холбоо хуралдана

Монголын Үйлдвэрчдийн эвлэлийн холбоо ирэх сарын 5-нд хуралдахаар болжээ. Хуралд нийслэл болон 21 аймгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбоодын удирдлагууд оролцох ажээ. Хурлаар 2012 оны хийх ажлын төлөвлөгөө болон төсөв мөнгийг хэлэлцэн батлахаас гадна хангалттай буухгүй байгаа  шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн буулгах тухай ч ярилцах ажээ. Түүнчлэн МҮЭХ-ноос “Нарантуул”, “Хүчит шонхор” захын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хийсэн судалгааны хариуг хурлын үеэр танилцуулах бололтой.

                            Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж