Microsoft Монгол хэлээр | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Microsoft Монгол хэлээр

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Майкрософттой 2008 онд Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсны дагуу Майкрософтын өргөн хэрэглээний програмуудыг, тухайлбал Windows 7 үйлдлийн систем, MS Office 2012 офисын програмыг монгол хэлнээ хөрвүүлэх ажил хийгдсэн билээ. Хөрвүүлэх ажлыг Майкрософтын Монгол дахь түнш Софтлайн Азия компаниас хариуцан гүйцэтгэсэн юм. 

Софтлайн компаниас Windows 7, Office 2010 монгол хувилбарыг танилцуулах нэг сарын аяныг компьютерийн худалдаа үйлчилгээний HiTech төвтэй хамтран 2012 оны 2-р сарын 9-нөөс эхлэн 3-р сарын 9-нийг дуустал зохион байгуулж, олон нийтийг гарын авлага, материалаар хангах, танилцуулах, компьютер дээр нь суулгаж өгөх ажлуудыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна. Түүнчлэн тус компаниас олон нийтийн харилцааны Фэйсбүүк сүлжээнд бүлэг үүсгэж санал, шүүмж хүлээж авч байна (http://www.facebook.com/#!/groups/305212702833670/).

Бид өдөр тутам харьцдаг “Компьютер” найзтайгаа эх хэл дээрээ харилцах болсноор Windows, Office програмуудыг бүрэн ашиглахад тустай ба компьютер ба англи хэл эхлэн суралцагчдын хувьд компьютер ашиглаж сурахад ихээхэн дөхөмтэй юм.

MS Windows

http://www.microsoft.com/downloads/ru-ru/details.aspx?FamilyID=a1a48de1-e264-48d6-8439-ab7139c9c14d&displaylang=ru 

буюу эсвэл:

1.     www.microsoft.com

2.     Хэвтээ цэснээс Windows/All Windows products

3.     Хэвтээ цэснээс Downloads/Languages

4.     Mongolian (Cyrillic)/Download гэж татаж авна.

MS Office

http://www.microsoft.com/downloads/ru-ru/details.aspx?FamilyID=cfec65b7%2D131c%2D440f%2D953f%2D43731fdabb8b&displaylang=ru 

буюу эсвэл:

1.     www.microsoft.com
2.     Хэвтээ цэснээс Office/All Office products
3.     Top downloads/Language and Interface packs
4.     Mongolian (Cyrillic)/Download гэж татаж авна.

Дээрх хэлний багцаас гадна орчуулж ашигласан үг хэллэгийн англи-монгол тайлбар толь бичгийг бүтээсэн байгааг өргөнөөр ашиглана уу:

Glossary

http://www.microsoft.com/Language/en-US/Default.aspx

Сонирхуулахад:

  • НҮБ-ын БСШУ-ы байгууллага ЮНЕСКО-гоос жил бүрийн 2-р сарын 21-нийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1999 онд гаргаж, 2000 оноос хойш тэмдэглэж ирсэн (http://www.un.org/en/events/motherlanguageday/)
  • Дэлхий дээр 6000 орчим хэл байдгаас 96 хувийг нь хүн амын 4 хувь нь л ашигладаг байна. Энэ зууны төгсгөл гэхэд бүх хэлний тал хувь нь устаж үгүй болох судалгаа хийгджээ. Энэ нь сар тутам 3 хэл устаж байгаа гэсэн үг бөгөөд үүнтэй хамт мэдлэг, түүх, соёл устаж үгүй болж байна.
  • Эх хэлийг авч үлдэхэд МТ-ийн үүрэг их болохыг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова онцлон тэмдэглэсэн байна.
  • Майкрософт корпораци нь Үндэсний хэл хөтөлбөрөөрөө өргөн хэрэглээний програмуудаа 106 хэлнээ хөрвүүлж, дэлхийн 4 тэрбум хүн уг програмуудыг эх хэлнээ ашиглаж байна. Тухайлбал 200 сая хүн ярьдаг Араб хэл, 33 мянган хүн ярьдаг Канадын үндэсний Инуктитут хэлнээ Майкрософтын програмууд хөрвүүлэгдсэн байдаг.
  • Майкрософт нь хэлний багцаа улам бүр өргөжүүлж байна. Тухайлбал Windows XP 55 хэл дээр, Wista 57 хэл дээр, Windows 7 – 60 хэл дээр; MS Office 2003 – 34 хэл дээр; MS Office 2007 – 57 хэл дээр; MS Office 2010 – 59 хэл дээр; Visual Studio 23 хэл дээр хөрвүүлэгджээ.  
  • Хэлний багцад юу ороогүй вэ?: Хэрэглэгчийн тусламж, Нэмэлт цонхууд, Add-in, Smart tag, Macro
  • Хэлний багцыг хөгжүүлэхэд дотоодын мэргэжилтнүүдийн оролцоо: Үг үсгийн алдаа засварлах, Word, Excel дээр төрөлх хэлээрх тэмплэйтүүд, толь бичиг, Хэрэглэгчийн тусламж гм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GANZORIG 2012-02-21 103.10.21.96

EFAJFAT;G

Avatar

LALARTUYA 2012-02-21 182.160.36.73

SAIN SAIHAN L HEREG BNA ULAM SAINIIG HIIGEEREE PHOTOSHOP COREL ZEREG BAIVAL BUUR SAIN BNA BUSDIIN HIISEN BUTEESNIIG UNELJ SURAACH TENEG UHER MONGOL MIN

Avatar

Зочин 2012-02-21 122.199.140.182

англиар хэрэглээд дассан болоод ч тэр юмуу, хэрэглэхэд их хэцүү юм билээ, уг нь төрөлх хэлээрээ ашиглуул сайн л юмсан, дүү нар минь сайн хичээгээрэй

Avatar

Зочин 2012-02-21 27.123.214.2

huuruud l… MS-d bas baahan mungu uguh gej baij yundaa huurdug bna aa.

Avatar

иргэн 2012-02-21 202.72.246.147

Аь эртнээс л ингэж болдог байсан шүү дээ.Англиар ашиглаад сурсан хүмүүст харин хэллэг нь ойлгомжгүй хэцүү байдаг юм.

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-21 202.126.91.167

Манайх дээр байгаа нөvтбvvкvvд монголд бэлэн байгаа тул та бvхэн очиж vзэж хараад сонголтоо хийгээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр5

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж