Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Microsoft Монгол хэлээр

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Майкрософттой 2008 онд Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсны дагуу Майкрософтын өргөн хэрэглээний програмуудыг, тухайлбал Windows 7 үйлдлийн систем, MS Office 2012 офисын програмыг монгол хэлнээ хөрвүүлэх ажил хийгдсэн билээ. Хөрвүүлэх ажлыг Майкрософтын Монгол дахь түнш Софтлайн Азия компаниас хариуцан гүйцэтгэсэн юм. 

Софтлайн компаниас Windows 7, Office 2010 монгол хувилбарыг танилцуулах нэг сарын аяныг компьютерийн худалдаа үйлчилгээний HiTech төвтэй хамтран 2012 оны 2-р сарын 9-нөөс эхлэн 3-р сарын 9-нийг дуустал зохион байгуулж, олон нийтийг гарын авлага, материалаар хангах, танилцуулах, компьютер дээр нь суулгаж өгөх ажлуудыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна. Түүнчлэн тус компаниас олон нийтийн харилцааны Фэйсбүүк сүлжээнд бүлэг үүсгэж санал, шүүмж хүлээж авч байна (http://www.facebook.com/#!/groups/305212702833670/).

Бид өдөр тутам харьцдаг “Компьютер” найзтайгаа эх хэл дээрээ харилцах болсноор Windows, Office програмуудыг бүрэн ашиглахад тустай ба компьютер ба англи хэл эхлэн суралцагчдын хувьд компьютер ашиглаж сурахад ихээхэн дөхөмтэй юм.

MS Windows

http://www.microsoft.com/downloads/ru-ru/details.aspx?FamilyID=a1a48de1-e264-48d6-8439-ab7139c9c14d&displaylang=ru 

буюу эсвэл:

1.     www.microsoft.com

2.     Хэвтээ цэснээс Windows/All Windows products

3.     Хэвтээ цэснээс Downloads/Languages

4.     Mongolian (Cyrillic)/Download гэж татаж авна.

MS Office

http://www.microsoft.com/downloads/ru-ru/details.aspx?FamilyID=cfec65b7%2D131c%2D440f%2D953f%2D43731fdabb8b&displaylang=ru 

буюу эсвэл:

1.     www.microsoft.com
2.     Хэвтээ цэснээс Office/All Office products
3.     Top downloads/Language and Interface packs
4.     Mongolian (Cyrillic)/Download гэж татаж авна.

Дээрх хэлний багцаас гадна орчуулж ашигласан үг хэллэгийн англи-монгол тайлбар толь бичгийг бүтээсэн байгааг өргөнөөр ашиглана уу:

Glossary

http://www.microsoft.com/Language/en-US/Default.aspx

Сонирхуулахад:

  • НҮБ-ын БСШУ-ы байгууллага ЮНЕСКО-гоос жил бүрийн 2-р сарын 21-нийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1999 онд гаргаж, 2000 оноос хойш тэмдэглэж ирсэн (http://www.un.org/en/events/motherlanguageday/)
  • Дэлхий дээр 6000 орчим хэл байдгаас 96 хувийг нь хүн амын 4 хувь нь л ашигладаг байна. Энэ зууны төгсгөл гэхэд бүх хэлний тал хувь нь устаж үгүй болох судалгаа хийгджээ. Энэ нь сар тутам 3 хэл устаж байгаа гэсэн үг бөгөөд үүнтэй хамт мэдлэг, түүх, соёл устаж үгүй болж байна.
  • Эх хэлийг авч үлдэхэд МТ-ийн үүрэг их болохыг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова онцлон тэмдэглэсэн байна.
  • Майкрософт корпораци нь Үндэсний хэл хөтөлбөрөөрөө өргөн хэрэглээний програмуудаа 106 хэлнээ хөрвүүлж, дэлхийн 4 тэрбум хүн уг програмуудыг эх хэлнээ ашиглаж байна. Тухайлбал 200 сая хүн ярьдаг Араб хэл, 33 мянган хүн ярьдаг Канадын үндэсний Инуктитут хэлнээ Майкрософтын програмууд хөрвүүлэгдсэн байдаг.
  • Майкрософт нь хэлний багцаа улам бүр өргөжүүлж байна. Тухайлбал Windows XP 55 хэл дээр, Wista 57 хэл дээр, Windows 7 – 60 хэл дээр; MS Office 2003 – 34 хэл дээр; MS Office 2007 – 57 хэл дээр; MS Office 2010 – 59 хэл дээр; Visual Studio 23 хэл дээр хөрвүүлэгджээ.  
  • Хэлний багцад юу ороогүй вэ?: Хэрэглэгчийн тусламж, Нэмэлт цонхууд, Add-in, Smart tag, Macro
  • Хэлний багцыг хөгжүүлэхэд дотоодын мэргэжилтнүүдийн оролцоо: Үг үсгийн алдаа засварлах, Word, Excel дээр төрөлх хэлээрх тэмплэйтүүд, толь бичиг, Хэрэглэгчийн тусламж гм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж