
Хэлэлцүүлгийн үеэр төсвийн төрийн бүтэц, бодлого, үйл ажиллагаа, тоон мэдээлэл, төлөвлөгөө, төсөөллийн талаарх мэдээлэл нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байх нь төсвийн ил тод байдал гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Энэхүү хэлэлцүүлгээс иргэдийн оролцоог сайжруулах, иргэний нийгмийг хөгжүүлэх, төсвийн тухай зөвлөгөөг номын сангаар дамжуулах, номын санг мэдээллийн төв байдлаар хөгжүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах санал зөвлөжийн дүгнэлтүүд гарсан. Монгол Улсад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд уг хууль нь төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход баримтлах төсвийн удирлагын шинэ зарчим, шаардлагад нийцсэн эрх зүйн орчин хэмээн албаныхан тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь иргэдийнхээ эдийн засгийн тогтвортой, эрсдэл багатай орчинд сэтгэл амар ажиллаж, амьдрахад чухал ач холбогдолтой ажээ.