Хараагүй хүмүүс мессеж бичдэг болно

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Хараагүй хүмүүс мессеж бичдэг болно

Хараагүй хүмүүс мессеж бичих зориулалттай программыг гар утсанд суурилуулжээ. Жоржиагийн технологийн сургуулийн судлаачид Брайль үсэгт тулгуурлан “Apple”, “Android” үйлдлийн системд зориулж уг программыг бүтээсэн байна. Уг программ нь текстээ харалгүйгээр мессеж бичдэг хамгийн сүүлийн үеийн аргаас зургаа дахин хурдан бичих боломжтой аж. Мэдрэгч дэлгэцтэй гар утас гарснаас хойш хараагүй хүмүүст зориулсан тусгай программ зайлшгүй шаардлагатай болсон юм. “Apple” хараагүй хүмүүст зориулж Voiceover технологи нэвтрүүлсэн боловч функцуудыг нь гартаа оруулахад хэтэрхий удаан байсан мэргэжилтнүүд үзсэн байна. Хараагүй хүмүүс мессеж бичихэд зориулсан “Brailletouch” программтай утсыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана гэж технологийн багийнхан мэдэгджээ. Уг системийг гарын зургаан хуруугаар удирдах боломжтой гэнэ. Төслийн судалгааны багийн мэргэжилтэн Марио Ромеро "Брайль үсгээр шивж чаддаг хүмүүс бол мессеж бичихдээ гараа хөдөлгөх ч шаардлагагүй” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж