Битүүлэх ёсон | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Заншил ёсоор  битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлэгшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.

Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлэж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь тэмээ уралдуулж тоглох  нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндлэж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.

Энэ  үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний оро наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.

Д.Жаргалсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xongor 2012-02-21 109.13.202.43

bayarlalaa.TENGER zayat MONGOL tvmen mini sar shinedee saihan shineleerei.

Avatar

? 2012-02-21 203.91.118.156

юу байна түүгээрээ л баярлийшт , энэ чинь х***а нарын баяр биш шүү дээ

Avatar

SONY VAIO HYAMD ZARNA 2012-02-21 65.49.14.81

SONY VAIO VPCF232FXB Core i7 2.20Ghz, 500Gb HDD, 4Gb RAM, BluRay DVD, GeForce GT250 512Mb Graphic, 16 Full HD Display, Win7 64-bit Black,
Sony VAIO VPCEH2CFXB Intel Core i3-2330M 2.20GHz, 4GB DDR3, 500GB DDR3, DVDRW, 15.5 Display, Win7HP 64-bit, Black notebookuudiig hyamd zarna tsuuhun bga shuu 88005886

Avatar

Aмерик нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-02-21 202.9.41.163

Гол нь хамгийн олон тооны, хамгийн өргөн сонголттой, тэгээд бас хямд үнийн баталгаатай бусад газар хямд бол үнээ буулгана, Компютер Ланд 321 тоот, 3 д
авхарт, хойд шатнЫ хажууд, 1 жилийн баталгаа, дээрээс нь баахан бэлэгтэй…

Avatar

HNNN 2012-02-21 202.55.182.82

HOORHII AMITAD TAVICAN ZURGIIG NI HARAACH HAHA!!! TER BOOVNIIH NI ONGI, TAVISAN SALAT ENE TER BOL HAHAHA…..

Avatar

Зочин 2012-02-21 202.131.228.20

chi ard tumnee doromjilson yamar muuha amitan bee, nasaaraa ideh hooltoi yavna gej bitgii gorid. Turh uheesei shi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж