Германы эрх баригч эвсэл ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ням гаригийн орой тодруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хуучин Зүүн Германы хүний эрхийн төлөө тэмцэгч 72 настай Иохим Гаукийг ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхээр эвслийн Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо, Чөлөөт ардчилсан намууд дэмжив. Мөн түүнийг Германы сөрөг хүчний Социал демократ нам дэмжжээ.
Гаук 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд Социал демократ нам ба ногоонтнуудын намаас нэр дэвшин оролцож, эрх баригч эвслийн Кристиан Вульфт ялагдсан юм. Вальу өнгөрсөн долоо хоногт авлигын хэрэгт сэжиглэгдсэн дуулианы улмаас огцорчээ.
Ш.Мягмар