Stuxnet вирусаар 16 мянган компьютер өвчлөв

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Stuxnet вирусаар 16 мянган компьютер өвчлөв

Ираны тагнуулын албаны өндөр тушаалын төлөөлөгчийн хэлснээр тус албанд
байгаа мэдээллийн дагуу 16 мянган компьютер Stuxnet вирусээр
халдварласан гэнэ. Гэхдээ тэр нь дэлхийн хэмжээнд үү эсвэл Ираны хувьд уу гэдгийг тодруулсангүй.
 
Stuxnet вирусийн довтолгоонд Ираны цөмийн байгууламжууд ба бусад үйлдвэрүүд 2010 онд өртсөн юм. Уран баяжуулагч эргүүлгүүдэд тэр вирус хор хөнөөл учруулсан гэдгийг Тегеран хүлээн зөвшөөрсөн байлаа. Ираны мэргэжилтнүүд энэхүү хор хөнөөлтэй программыг ноцтой хохирол учруулахаас нь өмнө илрүүлэн хүчингүй болгосон гэж тэд бас мэдэгдсэн юм. Олон улсын хоригийн улмаас Иран вирусаас хамгаалах хөтөлбөр авч чадахгүй зөвхөн өөрийн мэргэжилтнүүдийн бүтээсэн вирусийн эсрэг программыг ашиглаж байгаа юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж