Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Лүн суманд ажиллах үеэрээ Улсын сайн малчны болзол хангасан Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Л.Очирбатын шагналыг гардуулан өглөө. 20 жилийн дараа Төв аймгийн Лүн сумаас улсын сайн малчин төрөн гарсанд нутгийн зон олон баяртай байна. Энэ үеэр аймгийн удирдлагууд сумынхаа сайчуудыг мөн тодруулж, шагнал гардуулжээ. Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг Монгол Улсын нийт 1686 багаас Улсын тэргүүний манлай багаар шалгарсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Төв аймгийн Угтаалцайдам сумаас төрсөн Улсын тэргүүний тариаланчдын шагналыг гардуулан өгчээ. Улсын тэргүүний тариаланчаар “Элсэн цагаан” ХХК- ийн тракторч комбайнч Д.Баатаржав,”Уушиг хайрхан”ХХК-ийн комбайнч С.Сэрээдож нар тус тус шалгарсан байна хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.
Э.Сараа