Сар шинийн шагналын хур бууна

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Сар шинийн шагналын хур бууна

Сар шинийн битүүний энэ өдөр Төрийн ордонд шагналын хур буух гэж байна. Өглөөний 10.00 цагаас Үндэсний бүтээн байгуулалтын шагналын эздийг тодруулах бол 11.30 цагаас уяачдад цол олгож, дараа нь 12.30 цагаас Төрийн одон, медаль гардуулах ёслол болно. Шагнуулах хүмүүсийн дунд улсын гарьд, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Гантогтох, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа нар багтсан сурагтай дуулдаж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж